OMNIWAY
Бүтээгдэхүүн ▾
Бэлэн мөнгөBNPLЛизингЛояалти
ХэрэглэгчМерчантТооцоолуур
Мерчант болох
БүтээгдэхүүнБэлэн мөнгөBNPLЛизингЛояалтиХэрэглэгчМерчантЗээлийн тооцоолуурМерчант болох
← Үндсэн хуудасOMNIWAY / LEGAL

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1Энэхүү үйлчилгээний нөхцөл нь ОмниВэй аппликейшн (цаашид OmniWay App) – аар дамжуулан үзүүлэх, харилцагч уг сувгаар дамжуулан үйлчилгээ авах харилцаанд үйлчлэх бөгөөд харилцагч энэхүү “Үйлчилгээний нөхцөл” тэй танилцаж зөвшөөрсөн тохиолдолд OmniWay App-ийг ашиглах эрх үүснэ.

1.2Хэрэв харилцагч та энэхүү “Үйлчилгээний нөхцөл”-ийг зөвшөөрөхгүй бол OmniWay App-ийг ашиглахгүй байх үүрэгтэй.

ХОЁР. ХАРИЛЦАГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

2.118 нас хүрсэн, эрх зүйн чадамж бүхий Монгол улсын иргэн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх

2.2Тогтмол орлоготой, чанаргүй хугацаа хэтрүүлсэн зээлийн түүхгүй байх

2.3Аль нэг банкинд өөрийн нэр дээр данс эзэмшдэг, интернет банкны үйлчилгээ (банкны аппликейшн) ашигладаг байх.

ГУРАВ. ЧУХАЛ ЗААЛТУУД

3.1OmniWay апп нь танд хамтран ажиллагч дэлгүүрүүд болон тэдгээрийн бүх салбараас 10 хүртэлх сая төгрөгийн үнийн дүнтэй барааг 0% хүүтэй 3 сарын хугацаатай 6 хувааж төлөх нөхцөлтэй, мөн 2.9% хүүтэй 12 хүртэлх сарын хугацаатай зээлээр авах боломжийг олгоно.

3.2Бараа бүтээгдэхүүний зээлийн “Эргэн төлөлтийн хуваарь”-ийг 0% хүүтэй 3 сарын хугацаатай нийт 6 хувааж төлж байгаа тохиолдолд бараа олгогдсон өдрөөс эхлэн сард 2 хувааж, 2.9% хүүтэй 12 хүртэлх сарын хугацаатайгаар зээлж байгаа тохиолдолд бараа олгогдсон өдрөөс эхлэн сарын хугацаатайгаар хуваарийг үүсгэнэ.

3.3Хамтран ажиллагч дэлгүүр дээрээс бараагаа авсан бол тухайн худалдан авалт хийгдсэн өдрөөс эхлэн “Зээл төлөх хуваарь”-ийг үүсгэнэ.

3.4Харилцагч бараагаа дэлгүүр дээр биеэр очиж касс дээр бичүүлэн авсан тохиолдолд барааны буцаалт хийх боломжгүй.

3.5OmniWay апп нь танд шалгуур хангасан тохиолдолд 1 сая хүртэлх төгрөгийн 15 эсвэл 30 хоногийн хугацаатай бэлэн мөнгөний зээлийн үйлчилгээ авах боломжийг олгоно.

3.6Бэлэн мөнгөний зээлийн "Эргэн төлөлтийн хуваарь"-ийг 5.99% хүүтэй 15 эсвэл 30 хоногийн хугацаатайгаар зээл авсан өдрөөс эхлэн хуваарийг үүсгэнэ.

3.7OmniWay аппликейшнаар дамжуулан та Номин бонус картаа холбох бонус картгүй бол шинээр бонус карт үүсгэх боломжтой.

ДӨРӨВ. ТӨЛБӨР ТӨЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ЗОХИЦУУЛАЛТУУД

4.1Хүүтэй зээлийн төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцно. Хүүгүй зээлийн төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд торгууль тооцно.

4.2Торгууль бодох аргачлал: Хугацаа хэтрэх 1-7 хоног тутамд 5000 \таван мянга\ төгрөг төлөлтөн дээр нэмэгдэнэ. Нэмэгдүүлсэн хүүг үндсэн төлбөрийн өрийн хүүний 20% аар тооцно.

4.3Төлбөр төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд “OmniWay App” -ийн эрхийг тухайн төлөлтөө бүрэн хийх хүртэл үйлчилгээг түр хугацаагаар зогсоох бөгөөд төлөлтөө бүрэн хийснээр үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах эрхтэй болно.

4.4Зээлийн эргэн төлөлтийг тухайн өдрийн 23:00 цагаас өмнө мөн системийн өндөрлөгөө хийж дуусах хүртэл буюу 01:00 цагаас хойш хийх боломжтой байна

4.5Хэрэглэгчид зээлийн эрх үүсгэх эсэхийг тогтоох бүрд “Зээлийн мэдээллийн лавлагаа”-г Зээлийн мэдээллийн сангаас авах 1,000₮ төлбөрийг хэрэглэгч бүрэн хариуцна.

ТАВ. ХАРИЛЦАГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ

5.1Та “OmniWay App”-д хувийн болон санхүүгийн аливаа мэдээллийг оруулахдаа:

5.1.1Зөвхөн өөрийн баталгаат эх сурвалж бүхий, нотлогдохуйц, үнэн зөв мэдээллийг оруулах

5.1.2Өөрийн мэдээлэлд өөрчлөлт орох тухай бүр мэдээллээ шинэчлэх

5.1.3Хуурамч мэдээлэл оруулж, хуурах, мэхлэх, үйлдэл хийхгүй байх үүрэгтэй

5.1.4Хэрэглэгч өөрөөсөө өөр хувь хүний мэдээлэл оруулсан тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээнэ.

5.2Та “OmniWay App”- ийг ашиглахдаа:

5.2.1OmniWay App-ийг зориулалт, зааврын дагуу ашиглах үүрэгтэй бөгөөд хууль бус зорилгоор ашиглах, улс төрийн сурталчилгаа, айлган сүрдүүлэх, алан хядах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх үйл ажиллагаа явуулах, аливаа байгууллага, хувь хүний нэр төр, алдар хүндийг гутаах, доромжлох, хувийн болон байгууллагын нууцад халдахыг хатуу хориглоно.

5.2.2Нэвтрэх нэр, нууц үгийн нууцлалыг хамгаалах

5.2.3OmniWay App-аар дамжуулан гүйцэтгэсэн аливаа гүйлгээ, төлбөр, худалдан авалтыг хариуцах

5.2.4OmniWay App дэх өөрийн үүсгэсэн данс, мэдээллийг бусдад шилжүүлэхгүй, бэлэглэхгүй, ашиглуулахгүй байх

5.2.5“Эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлбөрийг хугацаандаа төлж барагдуулах үүрэгтэй. Хугацаа хэтэрсэн тохиолдолд 4.2 заалтын дагуу шийдвэрлэнэ.

5.2.6Санхүүжүүлэгч байгууллагас үзүүлж буй аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний шимтгэл, хураамжийг цаг тухайд нь төлж барагдуулах зэрэг үүрэгтэй.

5.2.7Хэрэглэгч эхний удаад зээлээ бүрэн төлж барагдуулах шаардлагатай ба дараагийн удаад зээлийн эрхийн хүрээнд хэд хэд хуваан зээл авах боломжтой

5.3Үйлчилгээний нөхцөлд заасан өөрийн үүргийг зөрчсөн тохиолдолд та үүнээс үүдэн “Омни Тех” ХХК болон бусад этгээдэд учирсан аливаа гэм хор, хохирлыг дангаар хариуцан, нөхөн төлөх үүрэгтэй.

5.4Хэрэв аливаа төлбөр, шимтгэл, хураамж, гүйлгээг алдаатай гэж үзвэл та тухайн гүйлгээ хийгдсэнээс хойш 30 хоногийн дотор “Омни Тех” ХХК-д компанид бичгээр хандаж шалгуулах, шийдвэрлүүлэх эрх эдэлнэ.

5.5Хэрэв та аль нэг аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлөн OmniWay App-ийг ашиглаж байгаа бол танд тухайн аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлөх эрх олгогдсон бөгөөд тухайн аж ахуйн нэгж, байгууллага нь энэхүү нөхцөлийг мөн хүлээн зөвшөөрсөнд тооцох тул таны төлөөлөн хийсэн аливаа үйлдлийн үр дагавар, үүрэг, хариуцлагыг та болон тухайн аж ахуйн нэгж, байгууллага хүлээхийг үүгээр баталгаажуулж байгаа болно.

5.6Та OmniWay аппликейшнийг ашиглахдаа аливаа хувь хүнийг төлөөлөн ашиглахыг хориглох бөгөөд ийнхүү төлөөлөн хэрэгжүүлсэн тохиолдолд үүсэн гарах үр дагавар, хууль зүйн болон бусад хариуцлагыг дангаар хүлээнэ.

ЗУРГАА. ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ ТАЛЫН ЭРХ ҮҮРЭГ

6.1Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авч, хадгалах.

6.2Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах.

6.3Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг ашиглан зээлийн эрхийн хэмжээг тодорхойлох.

6.4Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг “Омни Тех” ХХК-аас үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор дотоод хэрэгцээнд ашиглах.

6.5Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг “OmniWay” аппликейшн болон түүний програм хангамж системийг хөгжүүлэхэд ашиглах.

6.6Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг “Омни Тех” ХХК нь энэхүү үйлчилгээний нөхцөлийн “6.4”-д заасан зорилгоор Омни Тех ХХК-ийн үйлчилгээ үзүүлэгч гуравдагч этгээдэд ашиглуулах, дамжуулахыг зөвшөөрч байна.

6.7“Омни Тех” ХХК нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, “OmniWay” аппликейшнийг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликейшнд хандах хандалт, таны хийж байгаа аливаа үйлдлийн түүхийн лог болгон хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.

6.8Хэрэглэгч хүлээсэн үүргээ биелүүлээгүй төлөлтийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэрэглэгчийн нэр биелэгдээгүй үүргийн талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, хайх арга хэмжээ авах эрхтэй.

6.9Тухайн үйлчилгээний нөхцөл буюу хэлцэлд дурдагдаагүй хууль тогтоомжид заасан бусад эрх үүрэг.

ДОЛОО. ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ

7.1Хэрэглэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гэрийн хаяг, ажил, албан тушаал, санхүүгийн мэдээлэл зэрэг дангаараа, эсхүл хэд хэдэн мэдээлэл нь нийлж тухайн хувь хэрэглэгчийг оноон таньж мэдэх боломжтой болох мэдээлэл харилцагчийн хувийн мэдээлэлд хамаарна.

7.2Хэрэглэгч Аппликэйшныг ашиглахын тулд өгөх шаардлагатай мэдээллийн төрөл, хэлбэрийг Аппликэйшнд ойлгомжтой байдлаар оруулах замаар хэрэглэгчээс мэдээллийг нь авна.

7.3Хэрэглэгч хувийн мэдээллээ үнэн зөв оруулах үүрэгтэй бөгөөд ийнхүү үнэн зөв оруулаагүйтэй холбоотой хариуцлага, эрсдэлийг харилцагч өөрөө хүлээнэ.

НАЙМ. ХАРИЛЦАГЧИЙН ҮҮСГЭСЭН, ДАМЖУУЛСАН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ, ДАМЖУУЛАХ

8.1Үйлчилгээ эрхлэгч нь хуульд заасан хугацаанд хэрэглэгчийн хувийн мэдээллийг хадгалж, хамгаалах, задруулахаас урьдчилан сэргийлэх

8.2Програм хангамжийн тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, үнэн зөвийг шалгаж баталгаажуулах

8.3Програм хангамжийн тусламжтайгаар хэрэглэгчийн санхүүгийн чадавхыг тогтоох

8.4Аппликейшний үйлчилгээ эрхлэгч, түүний толгой болон хамаарал бүхий хуулийн этгээдээс үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор судалгаа шинжилгээний зорилгоор ашиглах,

8.5Аппликейшний үйлчилгээ эрхлэгчийн санал болгох үйлчилгээ, аливаа сурталчилгаа, хямдрал, урамшуулалтай холбоотой мэдээлэл, тэдгээрт орсон өөрчлөлт болон шаардлагатай бусад мэдээллийг хэрэглэгчид хүргэх

8.6Хэрэглэгчийн хувийн мэдээлэл задрах, алдагдахаас урьдчилан сэргийлэх боломжтой бүх арга хэмжээг авч, хэрэгжүүлэх

8.7Төрийн эрх бүхий байгууллага шаардсан тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг хуульд заасан хүрээнд гаргаж өгөх

8.8Хуульд заасан бусад тохиолдол.

8.9Хэрэглэгч нь нэвтрэх нэр, нууц үг, пинкодын хадгалалт, Аппликейшнийг татан суулгасан төхөөрөмжийн аюулгүй байдлыг өөрөө хариуцна.

ЕС. ХАРИЛЦАГЧИЙН ЗӨВШӨӨРӨЛ

9.1Хэрэглэгч нь Аппликейшнд оруулсан өгөгдөл, тэдгээрийн утга, нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, ПИН код, нэг удаагийн нууц үг зэргийг ашигласан, аливаа сонголт хийсэн, зөвшөөрөх болон Аппликейшн дээрх бусад аливаа үйлдэл хийсэн нь хүчин төгөлдөр үйлдэл буюу хэлцэл гэж тооцогдоно.

9.2Гэрээ шинэчлэгдсэн тохиолдолд шинэчлэгдсэн гэрээгээр явахыг зөвшөөрсөнд тооцно.

9.3Хэрэглэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийг сайтар уншиж танилцсан байх үүрэгтэй бөгөөд танилцаагүйгээс үүдэн гарах аливаа тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч тал хариуцлага хүлээхгүй.

АРАВ. ХЭРЭГЛЭГЧИД ҮЙЛЧЛЭХ

10.1Хэрэглэгч 7 хоногийн бүх өдрүүдэд өөрийн хүссэн үедээ аппликейшнийг ашиглан үйлчилгээ эрхлэгчээс дараах үйлчилгээг авах эрхтэй:

10.1.1Бараа бүтээгдэхүүний зээл авах

10.1.2Бэлэн мөнгөний зээл авах

10.1.3Авсан зээлүүдийн мэдээлэл харах

10.1.4Зээлийн эргэн төлөлтийг хийх (4.4 зааснаас бусад цагт)

10.1.5Аппликэйшнд орсон бусад үйлчилгээ.

АРВАН НЭГ. ГЭРЭЭ ЦУЦЛАХ

11.1Үйлчилгээ эрхлэгч нь дараах тохиолдолд гэрээг цуцалж аппликэйшн ашиглах боломжийг хаах эрхтэй

11.1.1Үйлчилгээ эрхлэгчийн өмнө хүлээсэн үүрэг нь зөрчигдөхөөргүй бол харилцагчийн хүсэлтээр

11.1.2Харилцагч Үйлчилгээ эрхлэгчид хуурамч, худал мэдээлэл өгсөн болох нь тогтоогдсон бол үйлчилгээ үзүүлэгчийн санаачилгаар

11.1.3Хууль тогтоомжид заасан бусад тохиолдолд

АРВАН ХОЁР. ГЭНЭТИЙН БУЮУ ДАВТАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

12.1Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэгт гал түймэр, газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан үймээн самуун, эмх замбараагүй байдал, ажил хаялт, эрчим хүчний тасалдал, эсэргүүцлийн хөдөлгөөн, гоц халдварт өвчин, дайн террорист халдлага, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээр, сүлжээний хэвийн ажиллагааны горимоос хэтэрсэн гэнэтийн огцом ачаалал, ханган нийлүүлэгч, эсхүл энэхүү Үйлчилгээний нөхцөлийн дагуу үзүүлэх үйлчилгээнд оролцогч гуравдагч байгууллагын систем, сүлжээ, интернет, тог цахилгааны тасалдал зэрэг Талуудын хүсэл зоригоос үл хамаарах, тэдгээрийн хяналтаас гадуур, урьдчилж тооцох ба даван туулах боломжгүй нөхцөл байдлыг ойлгоно.

12.2Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас Үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд нэн даруй нөгөө талдаа мэдэгдэнэ. Энэ тохиолдолд үүргийн зөрчил гэж үзэхгүй бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаагаар хойшлогдоно.

АРВАН ГУРАВ. ХАРИУЦЛАГА

13.1Үйлчилгээ эрхлэгч Үйлчилгээний нөхцөлийн дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эсхүл гэрээг зөрчсөн бол үүнтэй холбоотой хэрэглэгчид учирсан бодит хохирлыг бүрэн хариуцна.

13.2Хэрэглэгч нь өөрийн дараах үйлдэл, эс үйлдэхүй, нөхцөл байдлын улмаас үйлчилгээ үзүүлэгч, бусад этгээдэд учирсан хохирлыг бүрэн хариуцна.

13.2.1Хэрэглэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй

13.2.2.Үйлчилгээний нөхцөлийг мөрдөлгүй зөрчсөн

13.2.3.Үйлчилгээг ашиглахдаа санаатай болон санамсаргүй шалтгаанаар өөрийн болон гүйлгээний мэдээллийг алдаатай, буруу оруулсан, шаардлагатай мэдээллийг оруулаагүй, баталгаажуулаагүй

13.2.4Гүйлгээний мэдээллийг бүрэн шалгалгүйгээр гүйлгээг баталгаажуулснаас мөнгийг буруу этгээдэд шилжүүлсэн, буруу дүнгээр шилжүүлсэн, эсхүл шилжүүлэх ёсгүй төлбөрийг шилжүүлсэн

13.2.5Өөрийн хувийн мэдээллээ буруу, худал оруулсан, бусдын хувийн мэдээллийг ашигласан

13.2.6Өөрийн хувийн мэдээлэл, нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, ПИН код, нэг удаагийн нууц үг зэрэг мэдээллээ бусдад задруулсан

13.2.7Гүйлгээний мэдээллийг дамжуулах үед сүлжээний тасалдал, техникийн саатал үүссэн, Хэрэглэгчийн үүрэн утастай холбогдох техникийн саатал үүссэн, унтарсан, үйлчилгээ эрхлэгчээс үл хамаарах шалтгааны улмаас гүйлгээ хийх боломжгүй болсон, гүйлгээ буруу хийгдсэн, програмын алдааг ашиглан удаа дараа зохисгүй үйлдэл хийсэн, хэрэглэгч Аппликейшнийг цэсийг буруу ашигласан, холбогдох баримт бичиг, гар утас, утасны сим картыг бусдад дамжуулсан, ашиглуулсан бол түүний улмаас учирсан хохирлыг үйлчилгээ эрхлэгч хариуцахгүй.

АРВАН ДӨРӨВ. ГОМДОЛ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

14.1Үйлчилгээ эрхлэгч нь Хэрэглэгчийн санал, гомдлыг хүлээн авч ажлын 5 өдөрт багтаан шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.

14.2Энэхүү үйлчилгээний нөхцөлтэй холбоотой үүсэх аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх ба зөвшилцөлд эсхүрвэл Монгол Улсын хуулийн дагуу эрх бүхий байгууллага, эсхүл Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

ОМНИТЕХ ХХК

Худалдан авалт, санхүүжилт, мерчантын өсөлтийг нэг урсгалд холбосон дижитал санхүүгийн платформ.

Цэс

  • Хэрэглэгч
  • Бүтээгдэхүүн
  • Тооцоолуур
  • Мерчант
  • Апп татах

Мэдээлэл

  • Түгээмэл асуултууд
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын бодлого

Холбоо барих

  • +7577 6664
  • info@omnitech.mn
  • Улаанбаатар хот, Монгол Улс

Биднийг дагаарай

FacebookInstagram
© 2026 OmniTech. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.Financial commerce platform · Mongolia